Шарын гол сум ухаалаг цахилгаан түгээх сүлжээ бүхий анхны сум болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:29:46

"Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь техникийн шинэчлэл хийж эрчим хүчний борлуулалтыг өсгөж үйлчилгээндээ дэлхийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго тавьжээ.

Энэ ажлын хүрээнд өөрийн хөрөнгөөр цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулсан систем болон диспетчерийн хяналт, удирдлагын системийг “Систем-0.4кВ-ын агаарын шугамын шинэчлэл”, “6,10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам”, “35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл”, “35,6, 10/0.4кВ-ын дэд станцын шинэчлэл”, ”35/6, 10кВ-ын дэд станц, шинэчлэл”, “6,10,35кВ-ын хуваарилах байгууламжийн шинэчлэл” зэрэг орчин үеийн техникийн дэвшилтэт программ хангамжийг нэвтрүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд АНУ-ын” IFIX”, Герман улсын “power factor” программуудыг нэвтрүүлээд ашиллаж байна. 2016 оны эхний хагаст техник ашиглалт, засварын программ боловсруулах ажлыг эхлүүлсэн бол энэ сард Шарын гол сумын төвийн гэр хорооллын айл өрхүүдийн шугам сүлжээг бүрэн шинэчилж дуусгажээ.

Мөн үеэр салбар нэгжүүдийн дунд “Ажил мэргэжлийн уралдаан-2016”-г зохион байгуулж тус суманд 18 км 0,4кВ-ын агаарын шугам шинээр барьж ашиглалтад оруулсан бол орон сууцны байруудын давхрын шит засварлах ажил хийж 2000 гаруй ухаалаг тоолуур суурилуулснаар Монгол улсад ухаалаг цахилгаан түгээх сүлжээ бүхий анхны сум боллоо гэж тус ДСЦТС ХК-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ