Барианы толгой «Бакейн толгой» нэртэй болов

Орон нутагт | Баян-Өлгий
aizarya@montsame.mn
2016-06-28 03:11:09

Баян-Өлгий аймгийн  Улаанхус сумын Согоог багийнхан нэгэн шинэ хөшөөтэй болов.

Энд байдаг морь барианы тарианы толгой «Бакейн толгой» нэртэй болжээ. Гэхдээ энэ нь улс төрч А.Бакей хараахан биш, тус аймгийн ууган малын эмч нарын нэг байсан, нутаг усандаа алдар цуутай К.Бакей агсаны алдарыг багийн иргэд тэмдэглэн, энэ нутагт байдаг хурдан морины барианы газар дахь нэгэн толгойг түүний нэрээр нэрлэн хөшөө босгов. Тоонотой гэр маягийн дээвэртэй дөрвөн баганан дээр суурилуулсан хөх халзан морины баримал босгоод, хурдан морьдын уралдаан зохион байгууллаа.

Энэ хөшөөг санаачлан бүтээсэн К.Бакейн хүү, уран барималч инженер Б.Марат ярихдаа, 

-Манай аав баруун нутагтаа нэртэй, Алтан гадас одонгоор хоёр ч удаа энгэрээ мялаасан малын эмч хүн байсан. Дээр нь бас азарган адуутай, тэдний ихэнх нь хөх халзан хурдан морьд байлаа. Баг, сумын ИТХ-ын шийдвэрээр энэ толгойг миний аавын нэрэмжит болгосныг тохиолдуулан уг хөшөөг хөдөлмөр, хөрөнгө гарган хоёр сарын хугацаанд бүтээн босголоо гэв.                                                                                           

Ш.Айзаря

Холбоотой мэдээ