Зөвшөөрөл хүссэн иргэдэд зориулж цахим хуудас ажиллуулж байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-07-19 16:15:17

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/183 дугаар захирамжийн дагуу тус аймаг руу авто замаар орох, гарах хүсэлтэй иргэдийг бүртгэх цахим хуудас ажиллуулж байна.

Зөвшөөрөл хүссэн иргэд тус аймгийн ЗДТГ-ын www.govisumber.gov.mn албан ёсны цахим хуудсын ирэх, явах гэсэн цэсээр нэвтэрч бүртгүүлснээр зөвшөөрөл авах боломжтой.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол өдөр бүр тодорхой тоогоор илэрч байгаа юм.

Холбоотой мэдээ