“Токио-2020” галт бамбар монголын олимпын музейд өнгө нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-21 12:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын наадамд оролцогч Үндэсний олимпын хороодод Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчаас галт бамбарыг олгодог билээ.

 

Энэхүү зарчмын дагуу Токиогийн олимпын галт бамбарыг МҮОХ-нд гардуулан өгсөн байна. Ийнхүү 57 жилийн дараа Токио хотноо эргэн ирж буй олимпын гал дэлхий нийтэд энх тайван, эв нэгдлийг авчирна гэдэгт итгэж буйгаа ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах илэрхийлэв.


Токиогийн олимпын тосгонд байрлах МҮОХ-ны Үндэсний шигшээ багийн штабт байгаа уг бамбарыг олимпын дараа Монголын олимпын музейд байрлуулах юм. 

Холбоотой мэдээ