4.2 мянган толгой бог малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-07-21 13:25:27

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ХХААГ-аас "Мал бүртгэлжүүлэлтийн аян"-ны эхний үе шатыг хэрэгжүүлж дуусчээ.

Бүртгэлжүүлэлтийн аяны хүрээнд 4.2 мянган толгой бог малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн байна. Мал бүртгэлжүүлэх аяны эхний хугацаа энэ оны гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-нд үргэлжилсэн бол хоёр дахь үе шат нь ирэх есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж.

Говьсүмбэр аймаг 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 452.2 мянган толгой мал тоолуулсан.

Холбоотой мэдээ