Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-28 11:40:52

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт архи  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгожээ.

Мөн сонгуулийн өдөр гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнс барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захуудын  тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр 6 сарын 29 нд шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тухайн аж ахуйн нэгж, компаниудын удирдлагуудад үүрэг болголоо.

Ховд аймгийн Засаг даргын энэ оны 6 сарын 27-ны А/317 тоот захирамжаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс дээрх захирамжийг гаргажээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ