Сүүлийн 24 цагт Орхон аймагт 114 хүн эдгэрчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-07-21 16:40:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 343 өвчтөн БОЭТ, МСҮТ, Ачит, Баян-Өндөр мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 9 хүн байна.

Биеийн байдал хүндэвтэр 15, хөнгөн 265 иргэн байна. Сүүлийн 24 цагт халдварын 54 тохиолдол бүртгэгдэж, нийт 4246 боллоо. Нас баралт бүртгэгдээгүй. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр 969 иргэн эмчлүүлж байгаагаас 114 нь эдгэрчээ.

Улсын хэмжээнд нийт хүн амын 4.2 хувь, Орхон аймагт 4 хувь нь коронавирусний халдварт өртөөд байна. Нийт батлагдсан тохиолдлын 75.4 хувь нь эдгэрчээ.

 

 

 

.

 

Холбоотой мэдээ