Нийт 296 шинжилгээнээс 19 тохиолдол шинээр илэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-07-23 11:03:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 225 хүнд PCR шинжилгээ хийснээс 15 тохиолдол, 71 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 4 тохиолдол батлагдаж, нийт 296 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 19 байна. Үүнд: Тариат 7, Өлзийт 4, Эрдэнэбулганд 8 байна.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630 байна.
Нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 279.
Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй -163,
ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүж буй 116,
Эдгэрсэн -1985 /87.9 хувь нь/
Аймгийн хэмжээнд 07.23-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 55405, II тунд – 49064 нийт 104469 хүнийг дархлаажуулсан байна.
Холбоотой мэдээ