Ким Болдохонов: МОНЦАМЭ агентлагийн үзэг нэгт нөхдөө халуун дулаанаар, талархалтайгаар дурсдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 12:20:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ТАСС агентлагийн Монгол дахь хэлтсийн дарга, сурвалжлагч асан Ким Болдохонов мэндчилгээ ирүүллээ. 


Мэндчилгээнд,

"Эрхэм хүндэт найзуудаа, МОНЦАМЭ агентлагийн хамт олондоо түүхт 100 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье! ТАСС агентлагийн Монгол дахь хэлтсийн дарга, сурвалжлагчаар ажилласан он жилүүд миний хувьд гүн агуулгатай, сонирхолтой байсан билээ. МОНЦАМЭ агентлагийн үзэг нэгт хамт олонтойгоо дотно хамтран ажиллаж байсан үеэ би халуун дулаанаар, талархалтайгаар санан дурсаж явдаг. Та бүхэндээ эрүүл энх, хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийг, мөн хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын Сэтгүүлчдийн холбооны хүндэт гишүүн Ким Болдохонов" гэсэн байна.

Холбоотой мэдээ