Файзер вакцины эхний тунг үргэлжлүүлэн хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-23 13:59:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Вакцины татан авалттай холбоотойгоор долдугаар сарын 8-наас 12-17 насны хүүхдүүдэд коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийхийг түр зогсоогоод байсан. Тэгвэл 7 дугаар сарын 20-ны өдрөөс файзер вакцины эхний тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэллээ.

Дархан-Уул аймгийн тухайд ЭМЯ-наас 5850 хүн тун файзер вакцин татан авч, 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг хамруулж байна. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар коронавирусний эсрэг вакцины эхний тунд нийт 56620, хоёр дахь тунд 54531 иргэнийг тус тус хамруулсан байна. Харин 12-17 насны хүүхдүүдээс эхний тунд 6929, хоёр дахь тунд 3016 хүүхэд хамрагджээ.

Эрүүл мэндийн яамнаас вакциныг аль болох тасалдуулахгүй татан авч аймгуудад хуваарилж байна. Иймд иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдахыг аймгийн ЭМГ-аас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ