Хорих ангиас халдварын 6 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-23 15:08:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт хийсэн тандалтын шинжилгээнээс 435 дугаар хорих ангийн зургаан хүмүүжигчээс халдварын тохиолдол батлагджээ. Иймд тус хорих ангид 7 хоногийн давтамжтайгаар 2-3 удаагийн тандалтын шинжилгээ авах саналыг аймгийн Онцгой комисст тавьсан аж.

Энэ дагуу өнөөдөр тус ангид PCR шинжилгээ авах ажлыг зохион байгуулж эхэллээ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас тус хорих ангийн 10 ортой эмнэлгийн байрыг үзэж дүгнэлт гаргахаар ажиллаж байна.. Халдвартай хүмүүсийг тус эмнэлэгт тусгаарлан эмчлэх боломжтой бол хорих ангийн эмнэлэгт эмчилгээнд хамруулах аж. Одоогоор халдвар илэрсэн дээрх зургаан хүмүүжигчийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Холбоотой мэдээ