АНУ-ын төлөөлөгчдөд хариу хориг арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-24 11:19:41

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын талын алдаатай шийдвэрийн хариуд БНХАУ хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуулийн дагуу АНУ-ын долоон иргэн, аж ахуй нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авахаар боллоо гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдээлжээ.


Долоодугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны яам, Дотоод хэргийн яам “Хонконгийн бизнесийн анхааруулга” хэмээх баримт бичгийг гаргажээ. Ийнхүү АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газар Хонконг дахь Ардын төв Засгийн газрын Зохицуулах товчооны долоон албан тушаалтны эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авсан байна.


“АНУ “Хонконгийн бизнесийн анхааруулга”-таа Хонконгийн бизнесийн орчныг үндэслэлгүйгээр муулан гүтгэж, Зохицуулах товчооны төлөөлөгчдийн эсрэг хууль бусаар хориг арга хэмжээ тогтоосон. Эдгээр нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн дэг журмыг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл болж байна. Манай улс ийм явдлыг тууштай эсэргүүцэж, эрс зэмлэн буруушааж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Холбоотой мэдээ