Э.Даваахүү шигшээд шалгарахад ганцхан оноо дутав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-24 15:46:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын буудлага спортын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдаж, ОУХМ Э.Даваахүү 577 оноо авч, 12 дугаар байрт шалгарав.


Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсон бөгөөд манай тамирчин эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм. Улмаар Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.

 

Анхны олимпдоо онч мэргэнээ сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах байсан ч ганцхан оноо дутан урьдчилсан шатнаас хасагдлаа.

Холбоотой мэдээ