Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-25 08:39:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 16. Адъяа гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

 

Барилдлага: Үхэх

 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

 

Суудал: Мод

 

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохино. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өвчин ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ