ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2021-07-26 20:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүний хувиар олимпын эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа.

Өмнө нь Монгол Улсаас ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулж байсан юм. Токиогийн зуны 32 дугаар олимпын эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд:

  • 1 дүгээр байрыг АНУ-ын тамирчин Амбер Инглиш /АНУ/
  • 2 дугаар байрыг Итали улсын Бакоси Диана /Итали/
  • 3 дугаар байрыг БНХАУ-ын тамирчин Вэй Мэн нар тус тус хүртээд байна. 

Холбоотой мэдээ