Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгчид, сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн зуны олимпын XXXII наадамд багийн спортын төрлөөр анх удаа оролцсон Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо.
Монголын багийн мэргэн бууч Э.Чимэддолгорыг хугарсан байсан ч шүд зуун тоглосоор таван оноо авч, багаа тэргүүлсэн юм. Монгол охид олимпын дэвжээнээ ялалт байгуулж чадаагүй ч олимпын эрх авч өрсөлдсөн гэдгээрээ том амжилт байлаа.
Түүнчлэн дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү тоглож, ур чадвараа сорьж, тэднийг хожиход ойрхон байгаа гэдгээ харуулж чадсан гэдгээрээ Монголын багийн
спортын түүхэнд анхдагч болж бичигдэх нь тодорхой юм.