Хөвсгөлд гэмт хэргийн гомдол 7.6 хувиар буурчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-07-27 17:36:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/.   Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт иргэдээс  ирэх гомдол мэдээллийн  дуудлага буурчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гомдол 7.6 хувиар, захиргааны хэргийн зөрчил 14.4 хувиар буурсан байна. Цагдаагийн газарт ирж байгаа дуудлагын  60 гаруй хувийг гэр бүлийн зөрчил эзэлж байгаа бөгөөд  архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан мэдээлэл байдаг гэнэ. 

“Архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй үед гэмт хэрэг гаралтын дуудлага тодорхой хэмжээгээр багассан. Гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Зөрчил үйлдсэн тохиолдолд зөрчлийн байцаагч шалгаад холбогдох хэрэгт оноох хариуцлагыг тооцдог. Харин  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд баривчлах арга хэмжээ авдаг” гэдгийг  Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч  О.Мөнхсайхан хэлж байлаа. Цагдаагийн байгууллагад ирдэг нийтлэг дуудлага нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, айлын амгалан тайван байдал алдагдуулсан мэдээлэл байдаг ажээ. 


 

Холбоотой мэдээ