"Эрдэнэс сольюшинс", "Мерекс"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-27 19:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 31 ХК-ийн 447,428 ширхэг хувьцааг 395 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж,12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" (AMT+14.56%) болон "Мерекс" ХК (MRX+9.38%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH-12.55%) болон "Айтүүлс" ХК (ITLS-5.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 17,290 ширхэг нэгж эрхийг нийт 4 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,000 ширхэг үнэт цаас 100 мянган ам.доллараар арилжив. ТOП-20 индекс 0.13 хувиар өсөж, 32357.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,912,375,421,484.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ