1.1 км автозам ашиглалтад орж, хөдөлгөөнийг нээлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-07-28 16:58:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотод авто замын сүлжээ байгуулах ажил  хоёр үе шаттай явагдаж байна. Нэгдүгээрт төв автозамуудыг өргөтгөх, шинээр барьж буй автозамыг хорооллуудтай холбох. Хоёрдугаарт орон сууц хороолол доторх авто замыг шинэчлэх, засварлах ажил юм. Шинэ-Хуучин Дарханыг холбосон 2.1 км автозамыг гурван жилийн өмнө барьж ашиглалтад оруулж байсан. Тэгвэл өнөөдөр уг замын үргэлжлэл болох 1.1 км автозамыг барьж дуусган ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээлээ. 25 дугаар хорооллын гэрлэн дохионы уулзвараас Хүслийн хотхоны уулзвар хүртэлх уг авто зам нь 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулжээ.

Тухайн замыг ирэх жилүүдэд 15 дугаар багийн Хабитат хороолол руу үргэлжлүүлэх аж. Нэг урсгалын өргөн нь 7 метр бөгөөд  хоёр урсгалтай хатуу хучилттай авто замыг “ОДНД” ХХК барьж ашиглалтад оруулжээ.

Өнөөдрийн байдлаар зөвхөн авто замын хөдөлгөөнийг нээж байгаа бол гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийн ажил хийгдэж байна. Нийт 800.0 сая төгрөгийн өртөгтэй аж.

Холбоотой мэдээ