Явуулын хяналтын цэгүүдийг хүлээлгэн өгөв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-30 00:03:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газар өнөөдөр хоёр явуулын хяналтын цэг (пост)-тэй боллоо.    Хяналтын цэг тус бүрт дөрвөн камер суурилуулсан, нарны цахилгаан үүсгүүртэй, цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх, амрах гээд бүхий л орчныг бүрдүүлж тохижуулсан байна. Ийнхүү Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн эдгээр хяналтын цэгийг “Хан гурав-Эрдэнэ” ХХК-ийн хамт олон орон нутгийн төсвийн 30.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийжээ. Явуулын хяналтын цэгийг жилийн дөрвөн улирлын туршид гэмт хэрэг, зөрчил түлхүү гарч байгаа сум, бүс нутагт  шилжүүлэн ажиллуулах юм.

Улмаар иргэд ахуйн хүрээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар дуудлага өгөх гэж заавал Цагдаагийн газарт очиж цаг алдахгүй, шуурхай үйлчилгээ авах боломж өргөжих давуу талтай. 

Холбоотой мэдээ