Сүхбаатар суманд 30 тохиолдол нэмж батлагдлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-30 22:09:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагийн мэдээгээр Сэлэнгэ аймагт 231 сорьцод PCR шинжилгээ хийхэд 72 эерэг тохиолдол батлагдлаа. Сэлэнгэ_аймагт батлагдсан дээрх тохиолдлын 30 нь аймгийн төв Сүхбаатарт байна. Бусад тохиолдлууд нь Ерөө, Бугант, Жавхлант, Мандал, Хэрх, Сайхан, Орхонтуул, Рашаант, Түшиг, Хүдэр, Цагааннуур, Шаамар, Дулаахаанд байгаа аж.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийт 71 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт 464 батлагдсан тохиолдол, 37 ойрын хавьтал хамт байна. Эдгээр тохиолдлоос жирэмсэн эх 9, 0-17 насны 127 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн тус тасагт хүнд 9, хүндэвтэр 25 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ