ДЭМБ-ын гишүүд “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улстөржүүлэхийг эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-01 10:34:55

ЖЕНЕВ. /Sputnik/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ гишүүн орнууд “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан мэдэгджээ.


“Бүх улс орон шинжлэх ухааныг улстөржүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг үзэл санааг тууштай илэрхийлсээр ирсэн. Тиймээс бүх тал энэхүү үйл явцыг улстөржүүлэхгүй байх нэгдмэл тохиролцоонд хүрч байна” гэж М.Райан хэлсэн байна. 


Мөн ДЭМБ гарал үүслийн судалгааны дараагийн үе шатыг хэрхэн явуулах талаар БНХАУ тэргүүтэй олон гишүүн оронтойгоо зөвлөлдөж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.


Энэ оны гуравдугаар сард ДЭМБ “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааны эхний үр дүнгээ танилцуулсан бөгөөд үүгээр, вирус Ухань хотын лабораториос тархсан байх магадлал тун бага хэмээх дүгнэлтэд хүрсэн юм.  

Холбоотой мэдээ