Ихэнх нутгаар их хэмжээний бороо орно

Монголын мэдээ | Байгаль орчин
uransolongo49@gmail.com
2021-08-01 19:37:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их хэмжээний бороо орж, гол, мөрөн нуурын усны түвшин ихсэх тул болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Иймд:

  • Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ