Италийн тамирчин 100 метрийн гүйлтийн төрөлд түрүүллээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-08-02 10:00:33

ТОКИО. /AP/. Токиогийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд Италийн тамирчин Ламонт Марселл Жейкобс түрүүлж, Европын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Мөн энэхүү төрөлд эх орондоо алтан медаль авчирсан анхны тамирчин болжээ.


Токиогийн Олимпын 100 метрийн гүйлтийн тэмцээн нь Олимпын гурван удаагийн аварга Усэйн Болтыг зодог тайлснаас хойших анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой байсан юм.


Ийнхүү түүний орон зайг Л.Жейкобс нөхөж, 9.80 секундэд барианд орсон байна. Харин АНУ-ын тамирчин Фред Керли мөнгөн медаль, Канадын тамирчин Андре де Грасс хүрэл медалийн болзол хангажээ.


Хятадын тамирчин Су Бинтяний хувьд, 9.83 секундийн амжилтаар зургаадугаар байр эзэлж, Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрбээр 1932 оноос хойш финалд шалгарсан анхны Ази тамирчин болжээ.  

Холбоотой мэдээ