Ж.Куинн 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүллээ

Дэлхийд | Спорт
anudaritsagaan@gmail.com
2021-08-02 14:24:02

ТОКИО. /CBC/. Пуэрто-Рикогийн тамирчин Жасмин Камачо-Куинн өнөөдөр болсон саадтай гүйлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд АНУ-ын тамирчин Кени Харрисоныг ардаа орхисноор Олимпын аварга боллоо.

Тодруулбал, Ж.Куинн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч К.Харрисоныг 15 долиор тэргүүлж, 12.37 секундэд барианд орсноор ийнхүү алтан медалийн эзэн болжээ. Харин Ямайкийн тамирчин Меган Таппер 12.55 секундийн амжилтаар гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн болзол хангажээ.

Пуэрто-Рико нь АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарагддаг хэдий ч Олимпын наадамд өөрийн туг далбаан дор өрсөлддөг билээ.

Ж.Куинний хувьд “Алтан гала” тэмцээнд оролцох үеэрээ хувийн дээд амжилтаа 12.38 секундээр тогтоож байжээ. Тэрбээр Токиогийн Олимпын наадмын хагас шигшээд 12.26 секундийн амжилт үзүүлснээр бүх цаг үеийн шилдэг 25 тамирчны жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж эхэлжээ.

Ийнхүү тэрбээр Олимпын наадмаас алтан медаль хүртсэн Пуэрто-Рикогийн түүхэн дэх хоёр дахь, Пуэрто-Рикогийн Африк-Латин Америк гаралтай анхны тамирчин болж байна. 

Холбоотой мэдээ