Беларусийн тамирчин Польшийн Элчин сайдын яамыг орхин явжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-08-04 10:55:50

ТОКИО. /NHK/. Японоос эх орон руугаа буцахаас татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчин Токио хот дахь Польшийн Элчин сайдын яамыг орхин явжээ. Түүний гуравдагч оронд орогнох хүсэлтийг Польш улс хүлээн авсан юм.


Элчин сайдын яамны байрнаас өнөө өглөө хөдөлсөн тээврийн хэрэгсэлд Кристина Тинановскаяг сууж явсан хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр тун удахгүй Польшийг зорих төлөвтэй байна.


Польшийн Засгийн газар түүнд хүмүүнлэгийн виз олгосон гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм.


NHK” телевизэд өдгөө 24 настай тамирчны мэдээлснээр, өөрийнх нь оролцохоор бэлтгэл хийгээгүй тэмцээнд өрсөлдөхийг шаардсан талаар нийгмийн сүлжээнд гомдоллосных нь дараа дасгалжуулагч нар нь түүнийг Беларусь руу хүчээр буцаахыг оролдсон байна.


"Миний хэлсэн үгийг Засгийн газрыг шүүмжилсэн хэмээн үзэж байгаа бололтой байна" гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ