Тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалтыг цахим системд нэвтрүүллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-08-04 11:35:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говийн бага Дархан цаазат газар бүх мэдээллээ СМАРТ программын мэдээллийн санд оруулсныг БОАЖЯ мэдээллээ. 

Ингэснээр нэгдсэн мэдээллийн сантай болж, байгаль хамгаалагч сард 2 удаа хяналт шалгалт, мониторинг хийж, ажил дүгнэхэд хялбар болж, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын мэдлэг ур чадвар нэмэгджээ.


Говийн бага Дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагийн 1,830,429 га газар нутгийг хамарсан “А”, “Б” хоёр хэсгээс тогтдог.


Тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалтыг шинэ түвшинд гаргаж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар СМАРТ системийг Говийн Бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос хэрэгжүүлжээ. Энэ оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр 19 байгаль хамгаалагчид 243 удаагийн эргүүл, хяналт шалгалт хийж, нийт 325 өдрийг зарцуулан, 56 737 гаруй км замыг туулж, эргүүл, хяналтын хуудас (Patrol form) хөтлөн, тэмдэглэл хийсэн аж

Холбоотой мэдээ