Цэцэрлэгийн багш нарын 94.3 хувь нь вакцинд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-08-04 17:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд долоодугаар сарын 28-ны байдлаар коронавирусний эсрэг вакцинд цэцэрлэгийн багш нарын 94.3 хувь нь нэгдүгээр тунд, 91.5 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.


Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 93.8 хувь нь I тунг, 91.1 хувь нь II тунг, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 3845 буюу 94.7 хувь нь эхний тунг, 3671 буюу 90.4 хувь нь дараагийн тунг тариулжээ. Их, дээд сургуулийн багш нарын 64.8 хувь нь эхний тунд, 62.4 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна.




Түүнчлэн, 12-15 насны 205 815 хүүхдээс 73.7 хувь нь коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд, 42 хувь нь удаах тунд, харин 16-17 насны 84 253 хүүхдээс вакцины эхний тунг, 77.8 хувь нь, хоёрдугаар тунг 55 хувь нь тариулаад байгаа аж.


2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 81 375 хүүхэд, их дээд сургуульд 29100 оюутан шинээр элсэн суралцах аж. 



Холбоотой мэдээ