Баян-Өлгий аймагт 1375 иргэн гэрийн эмчилгээнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 140 иргэнийг ПГУ,
ойрын хавьтал болон сайн дурын 488 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд
хамруулахад 208 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол тоо 2930
боллоо.
Шинээр батлагдсан 208 тохиолдлыг задалж хэлбэл, Бугат суманд 8, Ногооннуур суманд 2, Толбо суманд 4, Цагааннуур тосгонд 1, Өлгий суманд 193 иргэн тус тус халдвар авчээ.
Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан 1 иргэн хавсарсан өвчний шалтгаанаар нас барж, нийт нас баралт 5 болов.
Батлагдсан тохиолдлуудын 1256 нь эдгэрсэн. Одоо 1669 иргэн эмчлэгдэж байгаагаас 1375 иргэн гэрийн эмчилгээнд, үлдсэн нь аймгийн Ковидын эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, Сансар эмнэлэг, Тусгаарлан эмчлэх байранд хэвтэн эмчлүүлж байна.