2,8 км хатуу хучилттай замын ажлын явц 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-10 17:09:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотын төвд гэр хорооллын дундуур баригдаж байгаа 2.8 км хатуу хучилттай авто замын ажлын явц 90 хувьтай байгаа ба замын тэмдэг тэмдэглэгээ хийх ажил дутуу байна.

Энэхүү замыг 2,0 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Дэвжих-Эрдэнэ” ХХК  гүйцэтгэж байгаа юм. Тус зам нь явган хүний болон дугуйн замтай.  Гүйцэтгэгч  компани  ажлаа 08 дугаар сарын 15-нд дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа аж.

Аймгийн удирдлагууд замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж явган хүний зам,  тэмдэг, тэмдэглэгээ, замын бусад тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэх талаар гүйцэтгэгч компаний удирдлагуудтай санал солилцож, үүрэг өгсөн бөгөөд авто замын үерийн далангаас хальсан ус хальж, хашаа руу нь орж байгаа айлыг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцжээ.

Холбоотой мэдээ