"Ариг гал", "МЦХ" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 35 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 20.1 сая төгрөгөөр арилжив. Энгийн
арилжаагаар 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" (EER+14.62%)
болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+13.69%)-ийн хувьцааны ханш
хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-14.29%) болон
"Улсын их дэлгүүр" ХК (UID-13.33%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 50,928 нэгж эрхийг 10.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 3.1 хувиар буурч, 33176 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,250,041,024,931.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.