“Угийн бичгээ бичиж, ураг удмаа хамгаалья” уралдаан зарлажээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-08-18 19:47:35

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2018 оны захирамж, соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр болон бусад эрх зүйн актыг хэрэгжүүлэх, өв соёл, ёс заншлыг хадгалан хамгаалах “Угийн бичгээ бичиж, ураг удмаа хамгаалья”  уралдааныг зарлажээ.

Уралдааныг энэ оны долоодугаар сарын 25-наас ирэх 11 дүгээр сарын 10-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд тас аймгийн сумд, аж ахуй нэгж, иргэд оролцох боломжтой.

Сум баг бүр нутгийнаа айл өрхийн 40-өөс доошгүй хувийг угийн бичиг хөтлүүлсэн байх, угийн бичиг нь урьд өмнө бичигдсэн байж болох, байгууллага бүр албан хаагчдаараа угийн бичиг хөтлүүлсэн байх зэрэг олон шаардлагыг тусгажээ.

Уралдаанд идэвхтэй оролцсон сум, албан байгууллага, иргэдийг шалгаруулж урамшуулах аж.    

Холбоотой мэдээ