Улаанбаатарт 20-22 градус дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-30 10:17:19

Өнөөдөр говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ