Биеийн байдал хөнгөн хүмүүсийг гэрийн эмчилгээнд шилжүүлж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-23 16:58:58

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн биеийн байдал хөнгөн хүмүүсийг гэрийн эмчилгээнд шилжүүлэхээр болжээ. Сүүлийн 24 цагт л гэхэд PCR шинжилгээг 362 хүнд, 542 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 111 тохиолдол бүртгэгдсэн, үүний 91 нь аймгийн төвд байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар ковидын тасгууд, тусгаарлах байруудад 382 хүн хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулж байгаа учир ийнхүү зохицуулалт хийж байгаа аж.

Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг: "Дельта вирус бол коронавирусний мутацилагдсан нэг хэлбэр. Халдварлах шинж чанар хоёр дахин илүү, хүндрэх шинж чанар нь 3.8 дахин илүү, эмнэлэгт хэвтэх байдал нь 2.2 дахин илүү, халдвартай байх хугацаа нь 18 хүртэлх хоног гэдгийг анхаарууллаа. Альфавирус нь харшлын шинж тэмдэгтэй төстэй байсан бол дельта вирус нь томуутай төстэй, цээж хүндэрч, бөөлжих, халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна. Вакцины хоёр тунгаа авсан хүн халдварт өртөх болон насбарах магадлал нь 60-80 хувь буурна гэдгийг ч мөн зөвлөж, дархлаажуулалтдаа хамрагдахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ