Улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-08-30 16:00:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг дархлаажуулалтад нийслэлийнхний 74 хувь нь нэгдүгээр тунд, 69.1 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

 

Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч,  хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай  байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насныхан, ахмад настнууд багтаж байна.  

 

Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ, “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25 гэхэд оруулж ирнэ” гэсэн мэдээлэл өглөө.

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов.

Холбоотой мэдээ