Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-02 12:57:56

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг, Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Гантулга, зохицуулагч Л.Цэрэндолгор, “Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн менежер М.Анхтуяатай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих, хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Тэгш тусгал” төрийн бус байгууллага цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тэр дундаа сонсголгүй иргэдийн чиглэлээр хос хэлний боловсролын тогтолцоо бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллах юм. Мөн Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулах, сургагч багшаар дамжуулан хүний эрхийн ойлголт, мэдээллийг зорилтот иргэдэд түгээх, тэдний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн талаар  сургалт, сурталчилгаа  нөлөөллийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ