Бог мал галт тэрэгт дайруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өчигдөр
буюу 09 дугаар сарын
01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг төмөр замын 146 дугаар километрт бог мал
гал тэрэгт дайруулжээ. Тодруулбал 3408 дугаартай ачааны галт тэрэг явах үед хариулгагүй орхисон найман тооны бог мал төмөр замын хориг
хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан аж.
Тухайн галт тэрэг нь олон тонн ачаа тээвэрлэж явсан
бөгөөд хөдлөх механизм
нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох, эгнээ байраа өөрчлөх боломжгүй аж. Төмөр
замд саад учирсан тохиолдолд аралтай зогсолт хийх үед 800-1000 м газрыг туулж зогсдог ажээ. Тиймээс малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө
хамгаалж,
малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй
байхыг анхааруулж байна.

