“Монголын зам” номын нээлт Өглөөний гудамжинд боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-03 12:13:09
Гэрэл зургийг Н.Батбаяр

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүлч, зохиолч Ш.Ганхуягийн “Монголын зам” номын нээлт өнөөдөр “Өглөөний гудамж”-нд боллоо.

Хотын хамгийн өнгөлөг орчноор сүүлийн үед нэрлэгдэж буй тус гудамжинд гэр бүл, найз нөхдөөрөө дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цай уунгаа соёл урлагийн төрөл бүрийн үйл ажиллагаануудыг сонирхохоор залуус цуглаж зураг хөргөө татуулах сонирхолтой болоод буй.  Иймээс зохиолч, яруу найрагчид ч "Өглөөний гудамж"-нд номын нээлтээ хийх болжээ. 




"Монголын зам" хэмээх номд монголчуудын дуу хуур, бичиг үсэг, зан заншил, амьдралын хэв маяг, шүлэг найргийн талаар бичихдээ дан ганц гадаадад буй монголчуудын талаар бус өөрийн орны олон газрын ард түмний түүх, соёлтой харьцуулан авч үзсэн нь онцлог болжээ. 


Зохиолч Ш.Ганхуяг өмнө нь Монголын хурдан морьдын тухай “Уяачдын нууц товчоон”, “Уяачийн ном”, “Уяан дээрх хууч” зэрэг ном бичсэн. Мөн “Дэлхийн монголчууд” сэтгүүлийг 1999 оноос эхлэн гаргажээ. Түүнчлэн Ижил мөрнөөс Номхон далай, Чежү арал хүртэл явсан замын тэмдэглэлээ “Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл” ном болгон хос бичгээр буюу кирилл, монгол бичгээр хэвлүүлж байсан юм.


Холбоотой мэдээ