Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-09-08 07:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрийн зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт өнөөдөр 00:50 цагт болсон бөгөөд Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв. Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан тухай мэдээлэл ОБЕГ-т ирээгүй байна.


Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.

Холбоотой мэдээ