6.6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд байгалийн хадлан бэлтгэх ажил өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн. Малчид 58.6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс
6.6 мянган тонн
хадлан өнөөдрийн байдлаар бэлтгэжээ. Энэ нь нийт бэлтгэх ёстой хадлангийн 11,3 хувь
аж. Хонгор, Шарын гол
сумын нийт 476 өрх байгалийн хадлан хийх гэрээ хийн ажиллаж байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 25
тн тэжээл хадгалагдаж байгаа аж. Энэ намар нэмж 5 тн тэжээл бэлтгэх бол сум тус бүр 50 тн өвс, 20 тн тэжээл
аюулгүй нөөцдөө бэлтгэж нөөцөлнө гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас
мэдээллээ.