Бразилчууд Монгол Улстай худалдааны салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-07-02 13:43:03

Бразил-Монголын Худалдааны танхим өнгөрсөн сарын 22-ны өдөр албан ёсоор байгуулжээ.

Ингэхэд Бразилийн бизнес эрхлэгчид Монголын талтай худалдаа, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх сонирхлоо өндөр байгаагаа илэрхийлсэн байна. 

Тодруулбал, Бразилийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа кофе, эрдэнэшиш, буурцаг, тахиа болон гахайн мах, хүнсний төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүн, арьс ширэн гутал, барилгын гантиг болон боржин чулуу зэрэг бүтээгдэхүүнийг манай улс руу шууд нийлүүлэх сонирхолтой байгаа аж.

Иймд сонирхсон компаниуд, тэдгээрийн төлөөлөл said@camarabrasil-mongolia.org.br цахим шуудангаар харилцаж нэмэлт мэдээлэл авах боломжтой. Мөн шаардлагатай бол Бразилд суугаа Монгол Улсын ЭСЯ-тай холбоо тогтоон дэмжлэг авч болох гэнэ.

 Б.Туул

Холбоотой мэдээ