Дэрвэгэр жиргэрүү ургамлын ургалтын явц байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-09 14:59:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт дэрвэгэр жиргэрүү ургамлыг тариалж байгаа аж. Гурван жилийн өмнөөс тариалж эхэлсэн “Мөнх Хакер” ХХК-ийн үйл ажиллагаа, ургамлын ургалтын үйл явцтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид танилцлаа.

Дэрвэгэр жиргэрүү/Saposhnikovia divaricata (Turcz.) Schischk/ ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мөнх Хакер ХХК нь дээрх чиглэлээр 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд 2020 оноос эхлэн өөрсдийн талбайгаас үр бэлтгэн авч байгаа төдийгүй энэ жил 450.000 ширхэг үрсэлгээг технологийн дагуу 5 га талбайд шилжүүлэн суулгажээ.

Уг ургамлын үндсийг БНХАУ, БНСУ, Япон улс руу экспортлох боломжтой бөгөөд эмийн үйлдвэрлэл болон хүнсэнд ашигладаг ажээ.

Мөн энэхүү ургамал нь экосистемд чухал үүрэгтэй бөгөөд модлог үндэс нь хөрсний чийгийг барьж, бусад ургамалд усан тэжээл өгч экосистемийн тэнцвэрийг хадгалдаг, цөлжилтөөс сэргийлдэг байна. 

Холбоотой мэдээ