Сүүлийн 24 цагт 86 тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-13 13:48:59

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 252 сорьцоос 47, түргэвчилсэн оношлуурын 110 шинжилгээнээс 39, нийт 86 тохиолдол батлагдсан байна. Батлагдсан нийт тохиолдол 5678 болов. 

Өчигдөр 112 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 1, Чулуут 1, Хангай 6, Тариат 8, Өндөр-Улаан 20, Эрдэнэмандал 11, Хотонт 3, Цэнхэр 3, Төвшрүүлэх 2, Булган 6, Нэгдсэн эмнэлэг 16. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 14 эдгэрсэн.

Нийт 5678 тохиолдлын 4457 нь буюу 78,5 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 20 /Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 48 настай эмэгтэй нас баржээ/

Эмчлүүлж байгаа 1078: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 716: Ихтамир 35, Чулуут 9, Хангай 25, Тариат 69, Өндөр-Улаан 33, Эрдэнэмандал 32, Жаргалант 22, Цэцэрлэг 18, Хайрхан 16, Батцэнгэл 7, Өлзийт 36, Өгийнуур 53, Хашаат 27, Хотонт 34, Цэнхэр 44, Төвшрүүлэх 22, Булган 12, Цахир 21, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 111, Сувд тусгай эмнэлэг 58, Зүүхэн эмнэлэг 30. Биеийн байдал: Хөнгөн 573, хүндэвтэр 122, хүнд 18, маш хүнд 3.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 362:

Ар Мөнгөнчагнуур - 170, Ар Мөнхжин - 90, Ар Манал - 102

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 83

6-15 нас: 134

16-39 нас: 421

40-59 нас: 336

60-аас дээш: 104

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3206 /Урд өдрийнхөөс 54-өөр буурсан/

Аймгийн хэмжээнд 09.13-ны 00:00 цагийн байдлаар I тунд 60115, II тунд 55667, III тунд 3302 хүнийг дархлаажуулсан байна.

Батлагдсан 5678 тохиолдлоос вакцин хийлгэсэн 3390 хүн халдвар авсан. Үүнээс:

1 тунтай – 231 - 4.1 хувь

2 тунтай – 3157 - 55,6 хувь

З тунтай - 2 - 0,03 хувь байна.


Холбоотой мэдээ