Францын Ерөнхий сайд асан Мишель Рокар таалал төгсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /ВВС/. Францын Ерөнхий сайд асан Мишель Рокар 85 насандаа таалал төгсчээ.
Социалист үзэлт Рокар Ерөнхийлөгч Франсуа Миттераны үед 1988-1991 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр зүүний төвч үзэлт, ЕХ-г тууштай дэмжигч бөгөөд зах зээлийн эдийн засгийг илүүд үздэг нэгэн байжээ.
Ерөнхийлөгч Франсуа Олландын Тамгын газар мэдэгдэхдээ “Франц улс болон зүүний үзлийг баримтлагчид аугаа их улс төрчөө алдлаа” гэжээ.
Рокар өнгөрсөн бямба гарагт Парис хотын нэгэн эмнэлэгт таалал төгссөн байна.
3 жилийн өмнө таалал төгссөн Ерөнхийлөгч Франсуа Миттераныг тэрбээр 1998 онд “шударга бус хүн” гэж шүүмжилсний улмаас зөрчил үүсч байжээ.
Миттераны үеийн засгийн газрыг тэрбээр “дээрэмчдийн бүлэглэл” гэж тодорхойлоод “би Франц улсыг хамгаалахын тулд ерөнхий сайд болсон” гэж байсан аж.
Г.Доржханд