“Дархан-Ус суваг” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-09-14 13:47:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд дэд бүтцийн байгууллагын удирдлагууд оролцон өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой мэдээллийг танилцуулсан. Дарханыхныг ундны цэвэр усаар найдвартай хангадаг "Дархан-Ус суваг" ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл байдал хэрхэн хангагдаж буй талаарх мэдээллийг тус компанийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Т.Буяндэлгэр өглөө.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд Дархан хотын усан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байгааг тэмдэглэв. Үүнээс шугам хоолойн шинэчлэлийн ажил 94 хувьтай байна. Гадна худаг болон угаалга цэвэрлэгээний намрын төлөвлөгөөт ажлууд 9 дүгээр сарын 13-28-ны өдөр хүртэл хийснээр өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдана гэлээ.

Нийт ажилтан албан хаагчдын 24 хувь нь ковидоор өвдсөний улмаас их, бага урсгал засварын ажлуудыг шуурхай гүйцэтгэхэд хүн хүчний хомсдол үүсч хүндрэл учирч байгааг мөн онцолсон. Албан хаагчид айл өрхийн дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байгаа ч коронавирусний халдварын эрсдэлд орж байна гэв.

Эрсдэлт нөхцөлд ажиллаж буй инженерийн байгууллагын ажилчдыг халдвраас урьдчилан сэргийлэхийн тул нэмэлт гурав дахь тунд хамруулах, ажилтан, алба хаагчдын дархлааг дэмжих, хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа гаргаж ажиллахыг Онцгой комиссын дарга үүрэг болголоо.

Холбоотой мэдээ