Нэг зуун мянган төгрөгөөр торгов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-09-14 13:53:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Урин дулааны улиралд иргэд автомашинаа зориулалтын бус газарт угаах, ундны усыг ашиглах зэрэг зөрчлүүд гарсаар байна. Тодуулбал "Дархан-Ус суваг" ХК-ийн ус түгээх байрны дэргэд худгийн цоргоос ус цацаж автомашинаа угаасан тохиолдол гарсан. Хүн амын ундны усны эрүүл ахуйд халдаж буй тухай иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Иргэдийн мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын улсын байцаагч ажиллан зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг зуун мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авчээ. Ус түгээх байрууд автомат ажиллагаатай, ус түгээгч суудаггүй тул ийм зөрчил дахин гарвал холбогдох баримтын хамт "Дархан-Ус суваг" ХК болон МХГ-т ирүүлэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ