Иргэд төрийн байгууллагын 430 гаруй үйлчилгээг цахимаар авна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-14 15:22:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сум,  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх, тэдгээр үйлчилгээний нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор төрийн үйлчилгээний суурь систем E-Mongolia 2.0 хувилбарыг нэвтрүүлэхээр боллоо. Төрийн суурь системүүдтэй мэдээлэл солилцох боломжтой, инновац, мэдээллийн технологийн шинэлэг, дэвшилтэт шийдэл бүхий тус хувилбарыг Мөрөн хотод  10-р сарын 7-ноос нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ.


E-Mongolia 2.0 хувилбарыг нэвтрүүлснээр эрчим хүч, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, иргэний улсын бүртгэл зэрэг  төрийн 20 гаруй байгууллагын 430 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэх ажээ.


Холбоотой мэдээ