АНУ-ын Консулын газрын ойролцоо амиа золиослогч халдлага үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖИДДА. /Sputnik/. Өнөө өглөө Саудын Аравийн Жидда хот дахь АНУ-ын Консулын газрын ойролцоо амиа золиослогч этгээд өөрийгөө дэлбэлжээ.
Уг дэлбэрэлтийн үеэр хоёр цагдаа шархдаж, амиа золиослогч этгээд алагдсан байна.
Америкчууд Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж эхлэх гэж байгаа энэ үед уг дэлбэрэлт боллоо.
Жидда дахь Консулын газарт 2004 онд ийм халдлага болж, 9 хүн амь үрэгдэж байжээ.
Г.Доржханд