“Цагаан шонхор” сургалт, дадлагын төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-15 19:13:12

  Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн өдөр Хөвсгөл нуурын хөвөөнд нэг удаад 50 алба хаагчийг хүлээн авах хүчин чадалтай “Цагаан шонхор ” сургалт дадлагын төвийг барьж  ашиглалтад  орууллаа. 


Тус сургалтын төвийг байгуулснаар Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар болох Хөвсгөл нуурын хөвөөнд цагдаагийн газрын алба хаагчид төдийгүй, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд сургалт, амралт, аялал зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулах боломж бүрджээ. 

Мөн олон улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын төрөл, мэргэжлийн, мэргэшүүлэх болон тусгай үүргийн сургалтуудыг зохион байгуулах анхдагч нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог ажээ.

 

Холбоотой мэдээ