Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 агаарын хөлөг өнөөдөр 10.40 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардав.
Тус нислэгээр нийт 257 зорчигч 6913 кг тээштэй буусан бөгөөд нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1 хүн, дагалдан яваа 8 хүүхэд, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Харин “Кемпински, Новотел, Туушин, Би Жи зочид буудалд 21 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн байна.